Хамгаалалтанд авсан үндэслэл:
Байгалийн унаган төрхөө харьцангуй
хадгалан үлдсэн, байгалийн бүс бүслүүрийн
бүхий л хэв шинжийг төлөөлдөг, Монгол улсад
төдийгүй Төм Азид тэргүүн байранд орох цэвэр
цэнгэг усны их сан болсон байгалийн үзэсгэлэнт
Хөвсгөл нуур, түүний сав газар, Үүр-Уйлганыг
хамарсан газар нутгийг хамгаалалх зорилгоор
Монгол улсын Засгийн Газрын 1992 оны 31-р
тогтоолоор Байгалийн Үндэсний цогцолборт
газар гэсэн ангиллаар хамгаалалтанд авсан. 1995 онд УИХ-ын 26-р тогтоолоор ТХГН-
ийн хуульд нийцүүлэн БЦГ-ын ангилалд хамруулсан.
Хөвсгөл нуурын ус Эгийн гол, Сэлэнгэ мөрнөөр дамжин дэлхийн цэнгэг усны
тавны нэгийг агуулдаг Байгаль нуурт цутгадаг болохоор Хөвсгөл нуурыг хамгаалах нь
Байгаль нуурыг хамгаалахтай зайлшгүй холбоотой. Иймээс тус цогцолборт газар нь зөвхөн
Монгол орны төдийгүй олон улсын ач холбогдолтой нутаг юм. Хөвсгөл нуурын ай савд
монголд төдийгүй дэлхийд ховор олон зүйл амьтан ургамал байдаг боловч нэлээд нь
устаж ховордон алга болох тийшээ хандаад байна. 1980-аад оноос нуурын баруун эрэгт
фосфоритын эрэл хайгуулын ажил эрчимтэй явагдаж шинээр зам, суваг шуудуу, цооногууд
гаргаж эхэлсэн. Хатгал, Ханхын нефть баазууд ноос угаах болон мод боловсруулах
үйлдвэрийн хоцрогдсон технологи, үйл ажиллагаа нь байгаль орчинд сөрөг нөлөөлөх
болсон зэрэг шалтгаанаас Хөвсгөл нуурыг хамгаалах зайлшгүй
шаардлага гарсан байна.
БЦГ-ын дэвсгэр нутагт Хөвсгөл нуур түүний сав газар, Эг,
Үүрийн голын эх, Зүүн Соёны усан хагалбарын хэсэг хамрагдах ба
нийт 838070 га талбайтай.
Хамгаалалтын үйл ажиллагааг Хөвсгөл аймгийн Хатгал
суманд байрлах Хөвсгөл УТХГ-ын хамгаалалтын захиргаа
хариуцан явуулж байна.
Газарзүйн онцлог
Хөвсгөлийн Байгалийн Цогцолборт Газарт
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ Ринчинлхүмбэ,
Ханх, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Хатгал
сумдын нутаг дэвсгэр харъяалагддаг ба Ханх
сумын төвийн 98% Тусгай хамгаалалттай газар
нутагт харьяалагддаг бол Цагаан-Үүр сумаас
хамгийн бага талбай хамрагддаг.
Хөвсгөл нуурын баруун талын уулс хурц
шовх оргил, хэрчигдсэн хянга хяртай, эгц
цавчим хажуутай ба ихэнх уулс нь 2500 метрээс
дээш өргөгдсөн байдаг. Хамгийн өндөр цэг нь Мөнхсарьдаг 3493 м. Харин зүүн эргийн
уулс нь харьцангуй нам 1700-2100 м дундаж өндөртэй мөлгөр бөөрөнхий оройтой,
битүү ой модоор хучигдсан байдаг. Харин зүүн хойт хэсэгт Хэвэн Залуу Үүрийн
сарьдаг хэмээх 2400-2500 гаруй м өргөгдсөн ян сарьдаг бүхий уулс байх ба энэ ХБЦГ-
ын онцгой бүсэд хамрагддаг. БЦГ-ын дэвсгэр нутгийн ихэнх хэсгийг Хөвсгөл нуур
эзэлнэ. Хөвсгөл нуур нь эрт төрмөлийн үеийн хагарал буюу Уртрагийн дагуу сунаж тогтсон бөгөөд насны хувьд Байгаль нууртай ойролцоо Тектоник гүн зөрөгт тогтсон
уулсын нуур юм. Эргэн тойрон өндөр сүрлэг уулсаар хүрээлэгдсэн үзэсгэлэнт энэ
нуурын арлуудыг оролцуулахгүйгээр ил гадаргын талбай нь 2760 хавтгай дөрвөлжин
км, урт нь 136 км, дундаж өргөн нь 36 км, тунгалагшил нь 24 м байдаг ба Хөвсгөл
нуурт 111 гол цутгаж ганц Эгийн гол эх аван урсана. Байгаль нуур 50 жилд 1 удаа
усаа цэвэршүүлдэг бол Хөвсгөл нуур 500 жилд 1 удаа усаа цэвэршүүлдэг маш
эмзэг нуур юм. Нуурын ус гүнзгий учир зун богинохон хугацаанд зөвхөн 50 м хүртэл
өнгөн хэсэгт бүлээснэ. Хөрсөн бүрхэвчийн хувьд уулт тайгын ширэгт чандруувтар
хөрс голлохын зэрэгцээ баруун талын уулсаар ойн саарал хөрс зонхилон тархсан
байдаг. Хөвсгөлийн уулс нь эртний мөстлөгийн улмаас үүссэн, Нуурын Баруун талын
уулс нь ян сарьдаг, Тайга хосолсон залуу уулсын хүрээлэлд багтах ба нуурын зүүн
талын уулс нь уул зүйн хувьд харьцангуй хөгшин уулсын ангиллалд багтана.
Хөвсгөлийн Байгалийн Цогцолборт Газрын Ноён оргил Мөнх-Сарьдаг уул далайн
түвшинээс дээш 3200 метрт өргөгдсөн.
Ургамлын аймаг
Хөвсгөл орчим төдийгүй Монгол оронд нэн
ховор тохиолдох 17 зүйл ургамал, Монголын
“Улаан ном”-д орсон 28 зүйл ургамал ургадаг.
Монголын улаан номд орсон Вансэмбэрүү, Алтайн
сонгино, ванжингарав, Цагаан дэгд, Их, бага
саадган цэцэг, Сэрхэн хөхөө цэцэг, Ямаан сэрдэг,
цагаан даль, , эмийн бамбай, Алтан тэрэлж,
ягаан цээнэ зэрэг нэн ховор болон ховор
ургамлын тархац багагүй юм. Нуурын булан
тохой, эрэг, голын цутгал, адаг орчмоор 6 дугаар сарын сүүлчээр дээд ургамал ургаж
эхэлнэ.
Амьтны аймаг
Хөвсгөл нуурын усанд 69 зүйл планктон амьтан амьдардгаас сэлүүр хөлт хавч
10, салаа сахалт хавч 19, хүрд хорхой 30 зүйл, 15 овогт багтах 200 шахам зүйлийн
ёроолын амьтан байна. Хөвсгөл нууранд цэнгэг усны индикатор болсон 9 зүйлийн
загас амьдардаг. Үүнээс агнуурын ач холбогдолтой 6 зүйлийн загас амьдардаг.
¾ Зэвэг-Brachymustax lenok-Asian Trout or lenok
¾ Хөвсгөлийн хадран-Thymallus arcticus nigrescens-Hovsgol Grayling
¾ Улаан нүдэн-Rutilus rutilus-Roach
¾ Алгана-Perca fluviatilis-Eurasian Perch
¾ Гутаарь-Lota lota-Barbot or Freshwater Cod
¾ Омуль-Coregonus autumnalis migratorius-Arctic Cisco or Baikal Omul
Хөвсгөлийн ай савд бүртгэгдсэн шувууд нь Монгол Улсад бүртгэгдсэн нийт
шувуудын 62.4%-ийг бүрдүүлдэг. Хөвсгөл нуурын ай савд Монгол Улсын амьтны
аймгийн тухай хуулийн нэн ховор амьтан гэсэн жагсаалтанд орсон 2 зүйл, 2001 оны
Засгийн газрын 164-р тогтоолоор баталсан ховор амьтны жагсаалтанд орсон 10 зүйл
байгаа ба Монгол Улсын Улаан номд орсон 12 зүйл шувуу бүртгэгдсэн байна. Мөн
зэрлэг ан амьтан, ургамлыг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц
/CITES/-ийн 1-р хавсралтанд орсон 5 зүйл, 2-р хавсралтанд орсон 31 зүйл, Нүүдлийн
амьтныг хамгаалах олон улсын конвенц /CMS/-ийн 1,2-р хавсралтанд орсон 145 зүйл
шувуу бүртгэгдсэн байна.
Хөвсгөл нуур орчмын хөхтөн амьтдын олонхи нь Сибирийн тайгын болон
сэрүүн бүсийн амьтад юм. Хөвсгөл нуурын ай савд Монголын Улаан номд орсон нэн ховор амьтан болох баданга хүдэр, зэрлэг цаа буга, ховор амьтан болох хүрэн
баавгай, халиун буга, янгир ямаа, сибирь хандгай, ойн булга зэрэг хөхтөн амьтад
амьдардаг. Мөн умардын халиу, бор гөрөөс, зэрлэг гахай, нохой зээх, Монгол
тарвага, чандага, саарал чоно, шар үнэг, хярс, мануул, дорго, зурам, хэрэм,
солонго, цагаан үе, өмхий хүрнэ, шилүүс, алаг даага зэрэг амьтад тархсан байдаг.