түүхт хүмүүс
Хөвсгөл аймаг эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлийн төлөө амь бие, оюун ухаан, авъяас чадвараа зориулж ирсэн алдар цуутнуудын өлгий билээ. Тус аймгаас ардын домогт баатар Чингүнжав, Монгол улсын баатар Л.Даваадорж,Л.Гэлэгбаатар, Г.Цэнд, Д.Гунгаа нар төрөн гарсан бөгөөд Ардын хувьсгалын партизан 40 гаруй, Хөдөлмөрийн баатар 22, гавъяат48, эрдэмтэд 100 гаруй улс, аймгийн олон зуун аварга, сайчууд төрсөн.
1990 оны ардчилсан хувьсгалын төлөө бусад аймгуудаас хамгийн түрүүн хөл тавьж Даваадоржийн талбайд өлсгөлөн зарлаж тэмцэж явсан түүхтэй. Хөвсгөлчүүдийн шаргуу хөдлмөрийг үнэлж төр засгаас 1986 онд аймгийг "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон"–гоор шагнасан юм.
Эдгээрээс гадна Өндөр Гонгор,Гэлэнхүү нар Хөвсгөлд төржээ.
Данийн аялагч Хэннгинг Хаслунд-Кристенсен нь одоогийн Эрдэнэбулган суманд 1, 2 жилийн турш 1920-оод онд иржээ. Мөн зарин нутгийн ард Алан-Гуа эхийг Чандмань-Өндөрт төрсөн гэж үздэг.

Хотгойдын шадар ван Чингүнжав
Хотгойдын шадар ван Чингүнжав /1710-1757/ Засагт хан лайхуур 1577 онд Ойрадын хойд аймгийг таслан авснаар хотгойд гэдэг ястны нэр үүсжээ. Хотгойд гэдэг нэрийг "Хойд-гойд", "Онцгой гойд", "хойд-хотй" /умард-хойд/ гэхчлэн тайлбарладаг. Хотгойдын шадар ван Чингүнжав 1710 онд одоогийн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Сангийн далайн Биндэртийн өвөр гэдэг газар Хотгойдын Засаг ноён бэйл Бандийн ууган хүү болон төрсөн.
Чингүнжавын дээд өвөг Чингис хааны удмын хиад боржигон овгийн Батмөнх даян хааны отгон хүү Гэрсанз жалайр хун тайж ажээ. Хотгойд нь ар халхын хойд захад увс, хөвсгөл нуурын хооронд өргөн уудам нутаг эзэмшиж байв. Энэ үед оросын хаант улс хил хязгаараа өргөтгөн тэлсээр Хотгойдын нутгийн захад тулж иржээ. Иймээс Хотгойдууд Монголын бусад аймгуудаас түрүүлж 1616 онд оростой харилцаж эхлэв. Энэ байдлаа ашиглан Шолой Уваш Хунтайж өөрийгөө алтан хан гэж нэрлэн бие даан үйл ажиллагаа явуулдаг байв. Шолой Уваш Хунтайжийн орыг түүний хүү Омбо-Эрдэнэ 1630 онд өвлөн суув. 1655 онд хотгойдын хаан Омбо-Эрдэнэ хунтайж Манжийн хаанд дагаар орж Халхын баруун гарын хошууны нэгэн засаг ноён болжээ. Омбо-Эрдэнэ хунтайжийг түүний хүү Лусанринчин залгамжлав. Тэр засагт хан болон Ойрадуудтай тохиролцдоггүй учир хөх нуурт оргон зайлжээ. 1686 онд Манжийн оролцоотой болсон халхын ноёдын "заг байдрагийн хүрэн бэлчирийн чуулганаар халхын засагт хан аймгийн харъяанд шолой уваш хунтайжийн ахмад хөвгүүн Дай-Эрдэнэ хунтайжийн хөвгүүн Гэндэнг Хотгойдын засаг болгов." Гэндэн 1694 онд манжид дагаар орж "төрийн бээл" цол хүртсэн байна. Хотгойдын ноёдоос Гэндэнгийн авга ах Лувсанринчин 1686 онд манжид дагаар орж 1690 онд галдан бошгот манжийн хаан нарын "Улаан бодон"-гийн тулалдаанд манжийн талд байлдаж байжээ. Ийнхүү Хотгойдын ноёд дээдсээс 3 хүн Манжид дагаар орсон учир бусад нь бүгд манжийн хааны харъяат болов. Гэндэн Бээлийн орыг түүний хүү өргөмөл Бүүвэй Бээл, ач Банди Бээл нар залгамжлав. Банди Бээл 1737 онд нас барж түүний хүү Чингүнжав залгамжлав. Чингүнжавыг засаг ноён төрийн бээл болох үед ар халх дахь манжийн ноёрхол хүчээ авч Ойрадыг байлдан эзлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх түшиц газар болгох бодлого явуулж байв. Манж нар Чингүнжавыг өөртөө татахын тулд хэргэм зэргээр шагнаж, Засагт хан аймгийн туслагч жанжнаар томилж байв. Гэвч Чингүн жав хэргэм зэрэг, албан тушаалд хууртагдсангүй манжийн эсрэг тэмцэж байжээ. 1757 оны 3 дугаар сарын 11-нд цогт эх оронч Чингүнжавыг хоёр хүү болон түүний гэр бүлийн нь хамт Бээжинд цаазлан хөнөөжээ. Түүний үнэнч албад эзнийхээ эрхий хурууг авч, өртөөлөн явсаар төрсөн нутагт нь очиж оршоосон гэдэг. Өдгөө хотгойд түмэн түүний дурсгалыг хүндэтгэж Жанхас Бор толгойг - Ван толгой хэмээн нэрийдэж, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутагт Чингүнжавын хөшөөг босгожээ. Улаан голоо тасартал, эцсийн амьсгалаа хураатал Манж, Хятадын өмнө сөхрөө үгүй Чингүнжав Эх орондоо үеийн үед дуурсагдан амьд үлдсэн гэрэлт хөшөө мөн хэмээн түүхэнд дуурсжээ. Монгол улсын түүхийн 4-р ботид "Манжийн ноёрхолын эсрэг цусны эцсийн дуслыг зарах зоригтой тууштай тэмцсэн жинхэнэ эх оронч баатар мөн" хэмээн түүний үйл хэргийг үнэлсэн байдаг.

өндөр Гонгор
Монголын хамгийн өндөр хүний нэг бол Гонгор юм. Ард олны дунд өндөр Гонгор хэмээн алдаршсан тэр Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу одоогийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутагт 1880 оны эхээр төржээ. Түүний биеийн өндөр, бяр чадлын талаар домог болсон хууч яриа хөөрөө, гадна дотно хүмүүсийн бичиж үлдээсэн тэмдэглэл, дүрс зураг цөөнгүй байдаг. Тэрбээр 4 хүүхэдтэй байжээ. Түүний 2 охины нэг нь Жаргалант суманд аж төрж байна. Нөгөө охин Г.Бүдханд сэрүүн тунгалаг байхдаа 1997 оны намар ингэж хуучилсан байдаг юм.
Аавын эцэг Пүрэвийнх олон хүүхэдтэй айл байсан гэдэг. Аав тэдний 3 дахь хүүхэд нь юм. Аав багадаа тийм ч өндөр байгаагүй, харин гарын сарвуу урттай байсан гэдэг. Аав хоол их иддэг болохоор тvvнийг жаахан шоолонгvй байжээ. Тиймээс аав жинчин дагаадИх Хүрээ явчихсан гэсэн. Хүрээнд очоод нэлээд удсан юм байх. Нэг өдөр зах дээр явж байтал нэг хүн ирж, чамайг Богд хаан аваад ир гэсэн гээд дагуулаад явж гэнэ. Ордныхон аавын биенд тохирсон хувцас хийлгэж, бүрэн хувцаслаад, минжин малгай өмсгөж өгсөн гэдэг. Нэлээд удсан хойно хоёр лам дахин ирж, дагуулан айлд очин, нэгэн эмэгтэйтэй уулзуулжээ. Богд эзэн: Та хоёрын заяа төөрөг таарах учир айл гэр бол гэсэн хэмээжээ. Аавыг ингэж Богд хаан гэрлүүлсэн гэдэг. Миний ээж их уран хүн байсан. Богд эзний малгайг оёдог байсан гэж ярьсныг тэмдэглэн авч, тухайн үед Ардын эрх сонинд нийтлүүлсэн юм. Богд хаан Гонгорыг их сангийнхаа даамал, Богдын зааны маллагчаар ажиллуулж байсан гэдэг. Ардын хувьсгалын дараа түүнийг Гаалийн хороонд байцаагчаар хэсэг хугацаанд ажиллуулсан байна.
Монгол Улсын Ерөнхий Сайд Төгс-Очирын Намнансүрэн тэргүүтэй төлөөлөгчид Хаант Орос Улсад 1913 онд айлчилахад П.Гонгор бүрэлдэхүүнд нь орж явж байжээ. 1920-иод оны үед Монголд шинжилгээний ажлаар явж байсан АНУ-ын эрдэмтэнРой Чэпмэн Эндрюс Гонгортой уулзаж зургийг нь авч, өндрийг нь хэмжиж 2 метр 36 см гэж тодорхойлжээ. Зарим судлаачид үүнээс өндөр байсан гэж үздэг. Үр хүүхдүүдийнх нь ярьж байснаар 50 шахам насандаа 1920-иод оны эцсээр нутаг усандаа нас баржээ. Хосгүй өндөр байсан тэр моринд мордохдоо дөрөөлөлгүй хөлөө шууд давуулаад мордчихдог байж. Түүний эдэлж хэрэглэж явсан хэт хутга Унгар улсын музейд байсныг тус улсад элчин сайдаар сууж байсан М.Жамсран 25 мянган форинтоор худалдан авч, улсын төв музейд өгсөн гэдэг. Хэрэглэж байсан нэг мөнгөн аяга нь түүний ач болох хүүхдийн зохиолч Д.Даваанямд хадгалагдаж байгаа ажээ.
Тэрээр Сайн ноён хан аймгийн бөхийн сорилгыг тэргүүлэн явуулдаг, даншгийн начин цолтой сайн бөхчүүдийн нэг байжээ.
Гонгор дэлхийн түүхэн дэх хамгийн өндөр хүн болох АНУ -ийн иргэн Роберт Уодлоугоос өндөр байсан гэсэн мэдээ байдаг.