аймгийн танилцуулга
Газар нутаг:
Газар нутгийн хэмжээ 101,0 мян. кв.км.
Aймгийн нутаг дэвсгэр нь Хангайн уулархаг мужид оршдог. Уул нурууны гол хэсэг нь хангай нурууны салбар хэсэг Хөвсгөл Тагна, СаЯны уулс багтана. Дэлгэрхаан уулын ноён оргил нь далайн төвшнөөс 3491 метр орших ба аймгийн нийт нутаг дэвсгэр нь далайн төвшнөөс 1650-2050 метр оршино. Газар нутгийн 40 гаруй хувийг ой, 4 орчин хувийг гол, горхи, нуур эзэлдэг. 400 гаруй гол мөрөн,горхи булаг, 300 гаруй том жижиг нууртай. Үүний дотор цэнгэг тунгалагаараа дэлхийд тэргүүлдэг Хөвсгөл нуур оршдог. Хөвсгөл нуур нь гүнээрээ Азид 2-т, талбайгаараа 10 дугаар байранд ордог бөгөөд 2760 кв.км талбайтай, урт нь 136 км, өргөн нь 36,5 км, гүн нь 262 м.
Дэлгэрхаан, Улаан тайга, Зүүн тайга, Мөнхсарьдаг, Саяан, Хорьдол сарьдаг зэрэг олон уул нурууд нь ой мод, ан амьтан, ургамал, шувуу хөрсөн доорхи болон дээрх нөөц баялаг ихтэй. Буга, хандгай, аргаль, янгир, гөрөөс, баавгай, чоно, үнэг, хярс, шилүүс зэрэг зэрлэг амьтад болон шувууд нэн элбэг. Дархадын хотгорын Цагааннуурын “Цагаан загас” нь амт болон эмчилгээний чанараараа улсдаа алдартай.
Уур амьсгал:
Цаг уурын ангиллаар хангайн бүсийн уулархаг мужид багтдаг, цаг
агаарын хэлбэлзэл их, зуны хамгийн дулаан үе 7 дугаар сард +15-25 хэм, өвлийн хамгийн хүйтэн үе 1 дүгээр сард -24-49 хэм, зарим жилд -49-өөс -52 хэм хүрч хүйтэрдэг. Жилдээ нутгийн хойд хэсгээр дунджаар 300-400 мм, өмнөд хэсгээр 300мм хур тунадас буудаг.
Засаг захиргааны нэгж:
23 сум, 1 тосгон, 125 баг, нийт 149 нэгжээс бүрддэг.
Хүн ам:Хөвсгөл аймаг нь 124613 хүн амтай бөгөөд монголын хамгийн олон хүн амтай бөгөөд халх, дархад, хотгойд, урианхай, буриад, тува-цаатан гэсэн 6 ястан амьдардаг олон ястны өлгий нутаг. Хүн амын 51,8% нь хот суурин газарт, 49,2% нь хөдөө амьдардаг.
Жижиг ястан, угсаатнууд
Аймгийн нийт хүн амын 76,9%-ийг халх, 13,7 %-ийг дархад, 5,2 %-ийг хотгойдууд эзэлдэгийн зэрэгцээ Буриад, Дөрвөд,Урианхай, Цаатан, Өөлд зэрэг ястнууд амьдардаг олон ястны өлгий нутаг юм.
Тус аймгийн Баянзүрх, Улаан уул, Рэнчинлхүмбэ, Цагааннуур суманд ихэвчлэн Дархад, Цаатан, Тува, Чандмань-Өндөр суманд Урианхай, Цагаан-Үүр суманд Буриад, Шинэ Идэр, Галт, Жаргалант суманд Халх, бусад суманд Хотгойд ястнууд голлон амьдардаг.
Хөдөө аж ахуй:
Аймгийн эдийн засгийн гол салбар нь хөдөө аж ахуй, үүний дотор мал
аж ахуй голлох байр эзэлдэг. 3,1 сая гаруй толгой малтай ба малын тоогоор улсдаа тэргүүлдэг. Аймгийн хойд хэсэгт тува иргэд цаа маллан аж төрдөг бөгөөд 2010 оны эцсийн байдлаар аймгийн цаа бугын тоо толгой 1300 байв. Зарим сумдад газар тариалан эрхэлдэг. Жилд дунджаар 25000 орчим тонн үр тариа, 5000 орчим тонн төмс, хүнсний ногоо хураан авдаг байна.
Үйлдвэрлэл үйлчилгээ:
Хөвсгөл аймагт 530 гаруй аж ахуйн нэгж, худалдаа,үйлчилгээ,
боловсруулах үйлдвэр, хөдөө аж ахуй, ан агнуур, ойн аж ахуйн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Хөвсгөл аймагт гадаад дотоодын хөрөнгө оруулагчид шинэ төрлийн үйлдвэрлэл үйлчилгээг эрхлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах, эрдсийн болон ашигт малтмалын нөөцийг ашиглан хамтарсан үйлдвэр байгуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломжтой.
Уул уурхай:
Хөвсгөл аймаг байгалийн баялаг, эрдэнэсийн сангаар нэн арвинтай.
Үйлдвэрийн зориулалтаар ашиглах боломжтой судалгаа хийсэн олон сая тонн нөөцтэй фосфорит, нvvрс, шороон будаг, шохойн чулуу, хаш, гантиг, боржин vvний зэрэгцээ хөнгөн vеийн vйлдвэрлэлд чухал ач холбогдолтой баялаг бий. Олон сая шоо метрээр тооцогдох ойн нөөцтэй.