Аялал жуулчлал
Хөвсгөл аймаг нь Монгол улсын аялал жуулчлалын гол бүс нутаг бөгөөд аймгийн нэрийн хуудас болсон цэнгэг тунгалагаараа алдартай “Хөвсгөл нуур” болон онгон зэрлэгтөрхөө хадгалж үлдсэн үзэсгэлэнт байгалийг зорьж гадаад, дотоодын зочид гийчид олноор ирдэг. Аймгийн хойд хэсэгт дахь бөө мөргөлөө хадгалан үлдсэн ард түмэн, тайгад цаа маллан амьдрах амьдралын өвөрмөц хэв маяг бүхий цаатан иргэд, 300-аад том жижиг нуур, гол мөрөн бүхий үзэсгэлэнт “Дархадын хотгор”, эртний бөө мөргөлийн тахилгатай “Даян дээрхийн агуй” зэрэг нь зочид гийчдийн сонирхлыг гойд их татдаг.
Түүнчлэн аймгийн нутаг дэвсгэр нэн эртний үеэс хүн оршин сууж байсныг илтгэсэн чулуун болон хүрэл зэвсгийн үеийн булш, хадны сүг зураг, буган хөшөө олонтой. Тухайлбал: Бүрэнтогтох сумын Уушгийн өврийн 2-3 метр өндөр 14 эртний буган хөшөө бүхий цогцолбор, 3-4 метр өндөр хиргисүүр, хүн чулуун хөшөө, Хубилай хааны ордны туурь, Мөнх хааны болон Кул Билгэ хаанд зориулан босгосон гэрэлт хөшөө зэрэг олон түүхийн дурсгалт зүйлс, эртний бөө мөргөлийн шүтээн “Даян дээрхийн агуй” зэрэг өвөрмөц үзмэрүүд ихтэй.
Мөн сүүлийн жилүүдэд нуур, голууд нь тул, алгана, зэвэг зэрэг агнуурын загас элбэг бөгөөд үүнд түшиглэн спорт загасчлал, өвлийн улиралд Хөвсгөл нуур орчимд өвлийн спортыг хөгжүүлж эхлээд байна.
Аймгийн хэмжээнд өнөөгийн байдлаар 43 жуулчны бааз, 24 гэр буудал, 22 отог, 2 халуун рашаан амралт, 7 амралтын газар ажиллаж, жилд дунджаар 20000 гаруй гадаад, дотоодын жуулчин хүлээн авч байна.
Түүнчлэн анагаах чадлаараа алдартай Булнай, Салбарт, Торц, Дулаан бүлээн, Наранбумбат, Хоногцал, Гантигт зэрэг халуу, хүйтэн рашаан элбэг бөгөөд эдгэээрийг түшиглэн амралт, сувиллын газрууд ажилладаг.
Аймгийн зүгээс аялал жуулчлалыг аймгийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгохыг зорьж, өвлийн улиралд “Мөсний баяр”, “Олон улсын тэшүүрийн марафон”, зуны улиралд “Цаатан” фестиваль”, ”Олон улсын ультра марафон” зэрэг аялал жуулчлалын жил бүр зохион байгуулдаг.
Гадаад, дотоодын аялагч жуулчдын сонирхлыг татдаг энэхүү үзэсгэлэнт газарт байгалййн цогцолборт газар байгуулсан нь аялал жуулчлалыг зохион байгуулалттайгаар хөгжүүлэх өргөн боломжийг нээснээрээ онцгой ач холбогдолтой болжээ. Хөвсгөл орчмын нутаг нь аялал жуулчлалд нэн тохиромжтой рекреацийн нөөц ихтэй манай орны онцгой бүс нутгийн нэг юм. Энд байгалийн үзэсгэлэнтэй олон газрууд, түүний дотор Монголд төдийгүй Төв Азийн хэмжээнд хамгийн цэвэр тунгалаг ус бүхий Хөвсгөл нуур оршихоос гадна түүх соёлын дурсгалт газрууд олон бий. Иймээс ч аялал жуулчлалын бүс нутаг байгуулах бүрэн боломжтой төдийгүй манай оронд ирж буй гадаадын жуулчдын урсгалыг ихээр татаж байгаа газар юм. Мөн энэ нутагт амьдарч буй дархад, цаатан ястны маьдрал ахуйтай танилцах зорилгоор аялагчид ихээр ирдэг. Сүүлийн жилүүдэд хүний үйл ажиллагааны нөлөөгөөр хөрс, ургамaлан бүрхэвчид өөрчлөлт орж байна. Тухайлбал: ¾ Хөвсгөлийн БЦГ-ын Ханх, Хороо, Ходон орчимд Ханх сумын малчид жилийн 4 улиралд бэлчээр сэлгэн нутагладаг. Мөн энэ нутагт Рэнчинлхүмбэ сумын оторчид их хэмжээний малтай оторлож бэлчээрийн талхагдалд оруулж, хөрс нь элсжих шинж тэмдэг ихээр илэрч байна. Хоёр талаасаа сарьдаг, нуурт хавчигдсан нутаг учир цаашид бэлчээрийн зохицууцлалт хийх зайлшгүй шаардлагатай байгаа юм.
¾ Хөвсгөлийн БЦГ-ын аялал жуулчлалын бүс болох Жанхай орчимд хүний болон байгаль цаг уурын нөлөөгөөр цэвдэг гэсэж, хөрс нь намагжих процесс ажиглагдаж байгаа юм байна.
Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газар
Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газар
Хамгаалалтанд авсан үндэслэл: Байгалийн унаган төрхөө харьцангуй хадгалан үлдсэн, байгалийн бүс бүслүүрийн
бүхий л хэв шинжийг төлөөлдөг, Монгол улсад төдийгүй Төм Азид тэргүүн байранд орох цэвэрцэнгэг усны их сан болсон байгалийн үзэсгэлэнт Хөвсгөл нуур, түүний сав газар, Үүр-Уйлганыг хамарсан газар нутгийг хамгаалалх зорилгоор Монгол улсын Засгийн Газрын 1992 оны 31-р тогтоолоор Байгалийн Үндэсний цогцолборт газар гэсэн ангиллаар хамгаалалтанд авсан. 1995 онд УИХ-ын 26-р тогтоолоор ТХГН-ийн хуульд нийцүүлэн БЦГ-ын ангилалд хамруулсан.
Хөвсгөл нуурын ус Эгийн гол, Сэлэнгэ мөрнөөр дамжин дэлхийн цэнгэг усны тавны нэгийг агуулдаг Байгаль нуурт цутгадаг болохоор Хөвсгөл нуурыг хамгаалах нь Байгаль нуурыг хамгаалахтай зайлшгүй холбоотой. Иймээс тус цогцолборт газар нь зөвхөн Монгол орны төдийгүй олон улсын ач холбогдолтой нутаг юм. Хөвсгөл нуурын ай савд
монголд төдийгүй дэлхийд ховор олон зүйл амьтан ургамал байдаг боловч нэлээд нь устаж ховордон алга болох тийшээ хандаад байна. 1980-аад оноос нуурын баруун эрэгт фосфоритын эрэл хайгуулын ажил эрчимтэй явагдаж шинээр зам, суваг шуудуу, цооногууд гаргаж эхэлсэн. Хатгал, Ханхын нефть баазууд ноос угаах болон мод боловсруулах үйлдвэрийн хоцрогдсон технологи, үйл ажиллагаа нь байгаль орчинд сөрөг нөлөөлөх болсон зэрэг шалтгаанаас Хөвсгөл нуурыг хамгаалах зайлшгүй шаардлага гарсан байна. БЦГ-ын дэвсгэр нутагт Хөвсгөл нуур түүний сав газар, Эг, Үүрийн голын эх, Зүүн Соёны усан хагалбарын хэсэг хамрагдах ба нийт 838070 га талбайтай.
Хамгаалалтын үйл ажиллагааг Хөвсгөл аймгийн Хатгал суманд байрлах Хөвсгөл УТХГ-ын хамгаалалтын захиргаа
хариуцан явуулж байна

Хөвсгөл нуур
Хөвсгөл гэдэг үг нь түрэг хэлээр Кеп Сү Кель буюу "Хөх устай нуур" гэсэн үг болой. Монголчууд уг нуурыг эрт дээр үеэс Ариг ус хэмээн нэрлэж байжээ.Хөвсгөл нуур буюу Хөвсгөл далай нь Монгол улсын хойд хэсэгт байрлах цэнгэг уст нуур. Тус нуур нь эзлэхүүнээрээ улсын хамгийн том нуур бөгөөд улсын хэмжээнд хамгийн гүн нь юм. Нийт усны эзэлхүүн 381 км³ байдаг нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэнэ болно. Хөвсгөл нуурт нийт 96 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгана. Хөвсгөл нуурын өмнөд, хойд эрэгт орших Хатгал, Ханх гэсэн хоёр боомтын хооронд зун цагт усан тээвэр хийгддэг. Хөвсгөл нуурын бүс нутаг нь фосфоритын ордоор баялаг.Хөвсгөл нь дэлхий дахь арван долоон орчим эртний нуурнуудын нэг ба 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Уг нуураас эх авах Эгийн гол нь Сэлэнгэ мөрөнд дамжин 1000 км зайг туулан Байгал нуурт цутгадаг. Эдгээр нууруудын хоорондын шууд зай нь ердөө 200 км.
Хөвсгөл нуурын бүс нутаг нь үндэсний дархан газар ба Сибирийн тайга, Төв Азийн хээр талын бүсийн шилжилтийн хэсэгт хамаарна. Уг нуур нь Монгол улсын аялал жуулчлалын нэг томоохон чиглэл бөгөөд Монгол оронд өвлийн àÿëàë æóóë÷ëàëыг хөгжүүлэх, аялал жуулчлалын улирлын хугацааг уртасгах, Азийн цэвэр усны томоохон нөөц Хөвсгөл далай, түүний орчмын нутгийн үзэсгэлэнт байгалийг хамгаалах, байгаль орчиндоо эвсэг, хариуцлагатай аялал жуулчлалыг дэмжин орон нутгийнханд өвөл орлого олох боломжийг нэмэгдүүлэх аялал жуулчлалын онцгой ач холбогдолтой газар юм.

Цаатан
Цаа бугатай амьдралаа холбосон тэднийг ийн нэрийдэх болсон таамаг байдаг. Хөвсгөл аймгийн хөвч ойн оройгоор цаа бугаа хариулан нүүд эллэн амьдардаг нэг хэсэг хүмүүсийг Цаатангууд гэнэ. Зарим хэсэг нь Тува нутгийн Тожийн хошуугаар аж төрнө. Цааг гэршүүлсэн нь одоогоос хэдэн мянган жилийн өмнөх хэрэг бөгөөд хэдийд, хаана яаж үүссэн тухай мэдээ баримт одоогоор үгүй билээ. 13-р зууны үед Монголд ойн иргэд цаа буга өсгөж байсан тухай түүхэн баримтууд бий. Зарим цаатангууд өөрсдийн гарвал үүслээ уйгар угсааны Духалар /Тува/ хүмүүс гэж нотлон ярьдаг. Цаа бугыг эртнээс гэршүүлсэн цаатангуудын эрхэлдэг гол аж ахуй нь агнуур байв. Буга, бор гөрөөс, баавгай, аргаль, хандгай, гахай, янгир гэх мэт. Цаатан ардын бэр сонгох ёсон тун нарийн уламжлагдаж ирсэн заншилтай байдаг. Эрчүүдэд эхнэр болох хүнээ сонгохдоо өөр овгоос сонгох хатуу үүрэг ногддог ба өөрийн овгоос авахыг цээрлэнэ.