Хөвсгөл аймаг
1. Цэцэрлэг сум Бага харганатын хадны зураг
2. Баянзүрх сум Бичигт булагийн хадны зураг
3. Түнэл сум Жаргалантын хадны зураг
4. Цэцэрлэг сум Модтой толгойн хадны зураг
5. Улаан-Уул сум Тольжгийн боомын хадны зураг
6. Чандмань-Өндөр сум Бадарын нурууны буган хөшөө
7. Арбулаг сум Бадрахын өврийн буган хөшөө
8. Цагаан –Уул сум Бор Хужирын голын буган хөшөө
9. Чандмань-Өндөр сум Булжихын голын буган хөшөө
10. Галт сум Галтын буган хөшөө
11. Төмөрбулаг сум Зуны голын буган хөшөө
12. Галт сум Нүхтийн амны буган хөшөө
13. Мөрөн сум Уушгийн өврийн буган хөшөө дурсгал
14. Бүрэнтогтох сум Хядагийн эхний буган хөшөө
15. Шинэ-Идэр сум Цохиотын амны буган хөшөө
16. Галт сум Нүхтийн амны булш
17. Их-Уул сум Сул толгойн булш
18. Арбулаг сум Мөнх хааны Эрчүү хотын туйр
19. Галт сум Галтын суварга
20. Жаргалант сум Гэлэнхүүгийн суварга
21. Жаргалант сум Жаргалантын дуган
Уушигийн өврийн буган хөшөө
Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотоос баруун тийш 25 километрт Бүрэнтогтох сумын нутагт Дэлгэр мөрний хойд эргээс 3 орчим километрт Уушиг хэмээх хадархаг уулын зүүн урд өвөрт булш хиргисүүр, хөшөө чулуу байдаг бөгөөд нэгэн доор 14 буган хөшөө буй. Буган хөшөөнүүд хоорондоо 3-20 метрийн зайтай. Улаавтар өнгийн боржин чулууг дөрвөн тал гарган тэгшлэн засаж буга, нум, бамбай, морь, хутга, нар сар, толь, хээтэй бүс зэргийг дүрслэн сийлж хөшөөнүүдийг бүтээсэн. Хөшөөнүүд гонзгой урт хэлбэрийн, 1.5-4.8 метр өндөртэй, 0.4-1 метр өргөнтэй, 0.2-0.5 метр зузаантай. Эдгээр 14 буган хөшөөнд нийт 109 бугыг сийлсэн байдаг. Уг дурсгал нь нэг дор олноороо цогцолсон гэдгээрээ онцлог бөгөөд Монгол орны хамгийн тод дүрслэлтэй буган хөшөө юм. Эдгээр хөшөө нь хойноос урагш цуварч байрласан байдаг.
Жаргалантын дуган
Хөвсгөл аймгийн Жаогалант сумын төв , Хөнжлийн голын эрэгт орших
Дашпэлжэйлэн хэмээх энэ дуганыг нутгийн тахилагат шүтээн Дамдинчойжоо
бурхант их уулыг голлуулан барьсан ба дуганы гол шүтээн нь дээрх бурхан
байв. 1890-ээд онд Хөнжлийн гол үерлэн усанд автахад дунганг нүүлгэн зөөж
одоогийн Жаогалант сумын төрөлд орох бөгөөд дээврийг паалангийн оронд
модоор хийн банзыг хагас сар хэлбэрээр зүсэн углаж тавих байдлаар бүрхжээ.
Дуганы багана дам нуруунуудыг хооронд нь углуурагдан зангидах, шаантаглаж
төв байгаа газар авчран барьжээ. Тус дуган нь монгол загварын сүм дуганы
холбох , ханыг дан банзаар хөндлөн босгох зарэг аргаар угсран барьсан нь
буулгаж зөөхөд зориулагдсан бололтой. Углуурга модны зах ил гарсан хэсгийг
цэцгэн хээгээр чимэглэн зүмэр тавьж улаан ягаан өнгөөр будсан болон дотор
талдаа шашны эд зүйлс, чимэглэл зүүж өлгөх зай ихтэй байгаа нь монгол
загварын сүм дуганы нэг шинж юм. Дуган нь бөмбөгөр оройтой дөрвөлжин
хэлбэртэй, гадуураа эргэн тойрон 6-8 баганатай , гурван үе байсан ба 1930-аад
онд сүм хийдийг олноор нураан буулгах үед дуган эвдрэл гэмтэл багатай
үлдсэн хэдий ч хожим барааны агуулах болгон ашиглах зорилгоор дээд
дээврийн хэсгийг нураан янзлаж үндсэн хэлбэрийг гажуудуулан одоогийн төрх
байдалд оруулжээ.

Гэлэнхүүгийн суврага
Тус нутагт амьдарч байсан Гэлэнхүү гэдэг хүн насны эцэст өөртөө зориулж бүтээн босгосон байна. Энэ хүн 1880-аад оны сүүл, 1890-ээд оны эхээр төрж, 10 орчим насандаа хүрээ хийдэд шавилан суусан хэдий ч шашин ном, зан үйлтэй тэрсэлдэн хөөгдөж хөдөө гарч амьдарчээ. Угаас сэргэлэн цовоо, олон талын зүйлийг сонирхон монгол хүний ухаанаар сэдэж бүтээх ажил олныг хийж байсан нь өнөөг хүртэл нутгийн олонд домог болж хуучлагдан үе дамжин ярьсаар иржээ. Тэрээр өөрийн төрж өссөн Дэвүүр гэдэг газар тарвага нутагшуулж, голын усыг боон шуудуу татан ногоо жимс тарьж ургуулах болон ур дарх хийн олон түмэнд хүндлэгддэг байсан нь 8-р Богд Жавзандамбаас "Жадамба" зэс барыг урлахад Халхын нэрт урчуудтай хамт уригдан очиж бүтээлцэж байсан байна. Насны эцэст буян үйлдэхийн тулд өөрийн гараар сувраганд орох материалыг цуглуулж, шүншигт нь өөрийн дархны нарийн багаж хэрэгслийг хийн суварга бүтээн босгосон байна. Суврагын сэнтий нь 2.5 ам дөрвөлжин метр талбайг эзлэн бумба, гонхорын хамт 3 м өндөр, улаан шаргал боржин чулууг засан хавгайлан дөрвөлжлөн өрж шавраар чигжин босгожээ. Суврагыг барихдаа амыг нь зориудаар хойд зүг харуулан барьсан нь уг хүний сэтгэлийн илэрхийлэл байж болох талтай. Суврага нь ариун санваартан, бурхдыг сахиуслан хадгалах байр буюу түүхэн үйл явдал зориулж уул газар нь барьж байгуулдаг барилгын байгууламж юм.
Даян Дээрхийн агуй
Энэ нутгийн нэгэн гайхамшигтай, ховорхон тогтоцтой, байгалийн үнэт үзмэр бол
Даян Дээрхийн агуй юм. Энэ өрөө дотроо 450т.куб эзэлхүүнтэй, арав гаруй өрөө
тасалгаатай, зүг бүртээ олн ам хаалгатай, олон янзын рашаантай, нарийн шороон
будагтай, “эхийн умай” гэдэг эмэгтэй хүний савыг дүрсэлсэн амсартай дэлхийд ховор
үзмэр юм. Дээрхийн агуйн амсар нь Номхон уулын дунд орчим зүүн урагш хандсан том
дөрвөлжин хаалга хэлбэртэй байдаг. Түүний хамгийн том амсар нь 3x4 м бүхий
хэмжээтэй бөгөөд түүнээс бага хоёр амсар бий. Агуй үүсгэгч шохойн чулуу нь
өгөршилд орж олон нүх сүв, хонхорхой, сэнж, ан цав үүсгэсэн байна.
Даян Дээрхи нь Чингис хааны үед амьдарч байсан бөө юм. Тэр хоёр шарга
морьтойгоо Чингисийн отог дээр очиход хаан баатаруудтайгаа анд явсан байвТүүнийг хааны хатан гэртээ урьж, бөөлүүлэн бишрэн мөргөж, онгод савдагт нь
даатгуулжээ. Бөө явах болж, түүнийг гаргаж өгөх гэтэл Даян Дээрхи "Та нар миний
хойноос бүү гар, отгон охиноор нохой хориул" гэж хэлснээр хааны отгон охиныг нохой
хорихоор гарахад хөтөлгөө мориндоо унуулан зугтжээ. Энэ тухай Чингис хаанд хэл
хүргэн, хаан түүнийг нэхэж явтал гүйцэгдэх болохдоо Даян Дээрхи ихэд сандран зэл,
эрхи, тав, аяга, бугуйвч, завхай, зэвсэг, хонх, уургаа цувуулан хаяжээ. Түүний юмаа
хаясан газруудыг нь эд юмсийн нэрээр Зэлтэр, Эрэн, Тавт, Архан, Бургалтай, Зад,
Зэрлэг, Ховчилтой, Уялган хэмээн хожим нэрлэсэн юм. Даян Дээрхи уулан дахь
агуйдаа охиныг нууж, өөрөө Үүрийн голын зах дээр хөшөө чулуун хөрөг болж,
хиргисүүрэнд шингэн алга болжээ. Хаан үүнийг үзээд ид шидэнд нь ихэд бишрэн
"охиноор минь хатнаа хийж ав, хайрлаж харж яваарай, ид шидээрээ энэ нутгийнхаа
ард олонд туслаж яваарай" гээд буцжээ. Түүнээс хойш уг чулууны дэргэдүүр морьтой
хүн явахад морь нь бусгадаг, хөтлөөд явахад зүгээр байдаг, хожим энэ ямар учиртай
юм бол гэж хиргисүүрийг ухаж үзвэл хүн чулуун хөрөг гарсан гул "Даян Дээрхи", агуйг
нь "Даян Дээрхийн агуй" гэж нэрлэн бөөгийн онгод болгон шүтэж байв. Даян Дээрхийн
агуйг бүр XVII зууны үеэс хүн байнга сууж ашиглаж байсан бөгөөд орчных нь байгаль
маш үзэсгэлэнтэй. Түүнчлэн Даян Дээрхийн агуйн орчим Цагаан Суварга, Сэнжит хад
зэрэг том, жижиг олон агуй бий. 1864 онд Даян Дээрхийн хийд хэмээх шарын шашин,
бөө мөргөлийн төв Цагаан-Үүр сумын нутагт Үүр, Дээрхийн голын бэлчэрт байгалийн
сайхан үзэсгэлэнт газар байгуулжээ.
Дээрхийн агуйг үзэж сонирхох гадаад, дотоодын жуулчид их ирдэг төдийгүй
агуйн орчимд олон тооны хиргисүүр, булш бий. Байгалийн хосгүй иж бүрдэл болсон энэ
сайхан нутгийг байгалийн дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтанд
авсан нь шинжлэх ухааны болон байгаль, түүх, соёлын хувьд ихээхэн ач холбогдолтой
юм.

Мөнх хааны Эрчүү хотын туйр
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутаг Дэлгэр мөрний хойд хөвөө Алтай гадасуулынарханд XIII зууны Монголын хаан Мөнх хааны хөшөө, орд харшийн үлдэгдэл эвдэрхий балгас бий.
Нутгийн ард олон үеэс үе дамжсан домог яриандаа энэ хавьд эртний хот балгасын ор үлдэгдэл байдаг төдийгүй Монголын ард түмний үндэсний эрх чөлөөний тэмцлийн толгойлогч Чингүнжавын түшлэг чулуу, сангийн бойпор гэж нэрлэдэг хоёр чулуу байсан нь цөм эртний хоттой холбоотой зүйлс байжээ. Энд барагцаалбал хааш хаашаа 100 гаруй м хиртэй урт хашаа хэрэм байсан бололтой гүвгэр газар бий. Түүний гол дунд хааш хаашаа 30 м орчим хэмжээний дөрвөлжин хэлбэртэй томоохон орон барилгын буурь, дэрсэн дунд баганын суурь зургаан том засмал дөрвөлжин боржин болон углуургатай хүрэн боржин хэд хэд цухуйж ажиглагддаг.
Мөнх хааны Эрчүү хотын туйр орших Алтан гадас уулын ар бэл
Хэрмийн дотор өөр бусад орон байшингийн суурь энд тэнд нэлээд бий. Түүнээс баруун хойш хэдэн зуун м-ийн зайд нэг чулуун булш, хэрэмнээс гадагш нэлээд зайтай орон байшингийн буурь бас бий. Хөшөөний дэргэдэх турь хавьд паалантай, паалангүй ваар тоосго элбэг олддог. Малтан ?зэхэд, 1-2 м гүнээс модны нүүрс, байшингийн шаваас, шохой их гарч байсан нь уг барилга түймэрт шатсаныг гэрчилнэ. Эвдэрхий балгасны урд үүдэнд хэвтэх гол дундаа ухмал том дөрвөлжин хүрэн боржинг сангийн бойпор гэдэг байжээ. Балгаснаас урагш 40 м орчим зайтай овгор дэрсэн дотроос цухуйж байсан хавтгай хөх чулууг түшлэг гэдэг байсан нь Мөнх хааны монгол, хятад бичигтэй хөшөө байжээ.
Уг хөшөө сайхан цамхаг орон савын дотор оршиж байсан шинжтэй бөгөөд малтлагаар ногоон паалантай ваараар хийсэн, монгол хувцастай хүний жижиг цээжин баримал дүрс, ховилтой хөх ваар гэх мэт олон янзын ваар тоосго элбэг гарчээ. Түүнээс гадна Мөнх хааны хөшөөний баруун өмнө 8-10 км зайтай газар /Дэлгэр мөрний тэртээ Эрчмийн нурууны ар Загзуугийн амны адагт/ хэрэм цайз бүхий том хот балгадын үлдэгдэл байдаг бөгөөд үүнийг Загзуугийн балгас буюу Эрчмийн балгас гэнэ.
Иймд энэ нь хуучин монгол сурвалжид нэр гардаг Юань улсын үеийн Эрчүүгийн балгас мөн бололтой гэж үздэг. Мөнх хааны хотын буурь турийг 1953 онд Шинжлэх ухааны хүрээлэнгээс томилон илгээсэн О. Намнандорж ахлагчтай орон нутаг судлах аяллынхан анх илрүүлэн олж судлан XIII зууны үед холбогдохыг түүхэн баримтад тулгуурлан тодорхойлсон байна. Түүхэн тэмдэглэлээс үзэхэд XIII зууны үед монголд айлчлан ирсэн Франц жуулчин Гильом де Рубрук Мөнх хааны ордонд буудаллаж хэсэг саатсаны эцэст арав хоног явж Хар Хорум хот хүрсэн байдаг.
Судлаачид Гэрэлт хөшөөний монгол бичээст "....Мөнх хаан түмэн түмэн насалтугай хэмээж ... "гэсэн үг буйг уншаад уг хөшөөг Мөнх хааныг амьд байх үест босгосон болохыг нотолжээ. Улмаар Хятад бичээсийг уншсанаар үүнийг 1257 онд босгосныг лавтай тодруулжээ.

Хорьдолсарьдаг уул
Хөвсгөл нуурын баруун талаар орших их уул. Шохойн чулуунаас тогтсон, шовх шовх оргилтой ой хөвч, тагийн бүс бүхий сүртэй сайхан уул. Оргил нь 3200 орчим м хүрнэ. Энэ хавийн уулын зүүн хэсэг нь дархан газарт багтах бөгөөд энд нэн ховор ойн цаа буга болон сибирийн хандгай, аргал болон явлаг сар, усны цагаан сүүлт бүргэд зэрэг ховор амьтад жигүүртэн шувууд оршдог.
Хорьдолсарьдаг уулын Арсайн голд байдаг хүрхрээ нь 70 м өндөр манай орны хамгийн өндрөөс буудаг хүрхрээ юм. Энэ хавь уулын тайга, ян сарьдагт нутгийг 1997 оноос 1886 ам км талбайг хамруулан дархан газар болгожээ.